Виз нь гарчихаад БНСУ-ын хил дээр эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээж авахаар болжээ. Тодруулбал, 2025 оны тавдугаар сарын 19-31-ныг дуустал БНСУ-ын хил дээрээс буцаасан, хүний эрхийг ноцтой зөрчсөн иргэдийн гомдол (баримтжуулан авч ирэх)-ыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хүлээж авахаар болжээ.
Тус комисс тусгайчлан өрөө гаргахаар болсон байна. Улмаар 2025 оны зургаадугаар сарын 9-ний өдөр Төрийн ордонд хүний эрхийн зөрчил гомдолтой иргэдийн төлөөллийг УИХ-ын Хүний эрхийн Дэд хороо, Монгол-Солонгосын Парламентын бүлэг хүлээн авч, нэгдсэн уулзалт зохион байгуулах аж. Монгол-Солонгосын Парламентын бүлгийн дэд дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын ХЗБХ-ны Хүний эрхийн дэд хороон дарга С.Эрдэнэболд, Хүний эрхийн Үндэсний Комиссын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар нар өнөөдөр уулзжээ.




