БНСУ-ын сонгуулийн кампанит ажил 7 өрсөлдөгчтэй эхлэв

328
БНСУ-ын сонгуулийн кампанит ажил 7 өрсөлдөгчтэй эхлэв
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 3-нд болно. 22 өдрийн турш үргэлжлэх сонгуулийн сурталчилгааны кампанит ажил долоон өрсөлдөгчтэйгөөр өнөөдөр /2025.05.12/ эхэлж байна. Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёны хувьд бусад өрсөлдөгчөө бодвол нэр хүндтэй нэгэн. Түүний сонгуулийн кампанит ажлын нээлттэй зэрэгцээд Либерал Ардчилсан намын дэргэдэх Ардчиллын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Ногоон ном 2025” хэвлэгджээ. “Та ямар улсад амьдрахыг хүсдэг вэ?” гэсэн асуултыг 6315 иргэнээс асууж, хариултыг нэгтгэсэн нь энэхүү ном юм.
Намын сонгуулийн хороо өнөөдөртөө багтаж Үндэсний ассамблейд Ли Жэ Мёны 10 амлалтыг танилцуулна.
Консерватив Ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү Сөүлийн Сонгпа дүүрэг дэхь худалдаачидтай уулзаж, кампанит ажлаа эхлүүллээ. Түүний танилцуулсан 10 амлалтад компанийн эрх чөлөөг баталгаажуулах, дундаж давхаргынхны орлогыг нэмэгдүүлэх зэрэг багтжээ. Өмнөд Солонгосын Төрийн албаны сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд албан ёсны сурталчилгааны үйл ажиллагаа 22 хоногоор хязгаарлагдана гэж заасан байдаг. Энэ нь шударга байдлыг хангахаас гадна замбараагүй сурталчилгааны үр дүнд бий болох нийгмийн эмх замбараагүй байдал, хэт өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилготой.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд