БНСУ-ын виз олгох хугацааг 15-20 хоног болгож, хураамжид Е баримт олгоно

494
БНСУ-ын виз олгох хугацааг 15-20 хоног болгож, хураамжид Е баримт олгоно

Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хил гааль дээрээс хууль бусаар  нутаг буцааж байгаа явдалд хуульч, өмгөөлөгч Р.Булгамаа  анхаарал хандуулж, олон иргэнд стратегийн өмгөөлөл  үзүүлсээр ирсэн. Тэгвэл өмгөөлөгч Р.Булгамаа ахиц дэвшил гарсан талаар ийнхүү мэдээллээ. Тэрбээр

"БНСУ-ын визтэй холбоотой Монгол Улсын иргэдийн эрхийг зөрчиж байгаа асуудлаар Стратегийн өмгөөлөл үзүүлж, тус улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ болон холбогдох байгууллагуудад зургаан сарын турш үе шаттай хандсаны дагуу зохих үр дүнд хүрлээ. БНСУ-ын Үндэсний Ассемблейн дарга энэ асуудалд анхаарч ажиллахаа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд илэрхийлсэн байна. Мөн хил дээрх нөхцөл байдал, саатуулах байрны бодит байдалтай танилцахаар Монгол, БНСУ-ын Парламентын бүлгийн дэд дарга БНСУ руу нисэж байна. БНСУ-ын ЭСЯ-наас Виз олголтын хугацааг 15-20 хоног болгон багасгаж, визийн хураамж төлж байгаа иргэдэд Ебаримт өгч эхэлсэн гэдгээ мэдэгдлээ. Миний хувьд тултал явлаа. Цаашид иргэдийн эрхийг зөрчиж байгаа бусад асуудлаар Гадаад харилцааны яамыг анхаарч ажиллана гэдэгт найдаж байна" гэв.

Шинэ мэдээ
Их уншигдсэн