БНСУ: Сонгууль угтсан хуурамч эвлүүлгүүд тархаж эхэлжээ

473
БНСУ: Сонгууль угтсан хуурамч эвлүүлгүүд тархаж эхэлжээ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл Ардын хүчний намын удирдагч асан Хан Дун Хуны хиймэл үсийг татаж авч буй бичлэг "Х" платформд тарсан. Ээлжит бус ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй Хан Дун Хуны бичлэг хэдийнэ 1.4 сая хүнд хүрсэн. Үүнээс гадна консерватив нэр дэвшигч Ли Жүн Сок, Хон Жүн Пёо, Ан Чеол Сү нарын инээдтэй царай гарган, зугтаж буй бичлэг ТикТокт түгжээ.

Гэвч эдгээрийн аль нь ч бодит биш бөгөөд худал эвлүүлэг гэдгийг анхаарууштай.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дөхөхийн хэрээр Өмнөд Солонгост хиймэл оюун ухаанд суурилсан худал контентууд тархах болов. Тухайлбал, Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёны сурталчилгааны баг нэр дэвшигчийг онилсон хуурамч контент тараахыг завдсан тухай мэдээлэл хүлээн авчээ. Энэ нь түүний эхнэрээ харааж зүхэж байгаа утгатай дүрс бичлэг байжээ. Юн Сук Ёл болон түүний эхнэрийг онилсон хуурамч бичлэгтэй холбоотой хэргээр цагдаа нар өнгөрсөн сард "YouTube" контент бүтээгч Бэе Жүн Пёогоос мэдүүлэг авсан байна. Түүний хийсэн бичлэгт Юн, Ким нар усны хувцастайгаа юм ууж байсан бол өөр нэг бичлэгт нь ерөнхийлөгч асанд живх өмсүүлсэн байжээ. Ерөнхийлөгчийн тамгын газар Бэе Жү Пёгийн эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн боловч тэрбээр өөрийгөө өмгөөлөн үг хэлэхдээ цензур бус үг хэлэх эрх чөлөөг онцолсон байна. Мөн Норвегит энэ төрлийн контент хуулиар хамгаалагдсан байдгийг хэлжээ. Дашрамд дурдахад, сонгуулийн хууль зөрчсөн аливаа гэмт хэргийг илрүүлэх зорилгоор Өмнөд Солонгос даяар 278 байршилд мөрдөн шалгах төв байгуулжээ. Сонгуулийн өдрөөс 90 өдрийн өмнөөс сурталчилгаа хийх зорилгоор хуурамч бичлэг хийх, тараахыг хуулиар хориглосон. Хуулийг зөрчсөн хэрэгтнүүдэд долоон жилийн хорих ял эсвэл 10-50 сая воны торгууль ногдуулна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд