БНСУ-д уул уурxайн 500 инженер бэлтгэнэ

209
БНСУ-д уул уурxайн 500 инженер бэлтгэнэ

БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд монголын 500 оюутныг инженер мэргэжлээр олон улсын түвшинд бэлтгэх санамж бичгийг хоёр тал “Чухал эрдэс ба уул уурхайн форум 2025” (Mongolia-Korea Critical Minerals and Mining Investment Forum)-ын үеэр байгууллаа.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, "Эрдэнэс Монгол” нэгдэл, БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан дээрх форумын үеэр олон талт хамтын ажиллагааны тухай ярилцаж, "Эрдэнэс Монгол" нэгдэл болон түүний бүрэлдэхүүн компаниуд “Самсунг” компани, “KOMIR” корпорац, “KIGAM” хүрээлэн, “Чонбук” их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компанитай хамтран ажиллах хэд хэдэн санамж бичиг, гэрээнд гарын үсэг зуржээ.

Тухайлбал, чухал ашигт малтмалын геологи, хайгуул, ховор металлын боловсруулалт, эрдэс баялгийн нөөц бүрдүүлэлт болон нөхөн сэргээлтийн чиглэлээр KOMIR корпорацитай хамтран ажиллах, Чонбук үндэсний их сургуульд 500 оюутан инженерийн чиглэлээр суралцуулж, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх, КIGAМ судалгааны институттэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.

Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани “Эрдэнэс Алт ресурс” ХХК нь Самсунг групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээг байгуулсан бол Монгол Улсын Хөгжлийн банк болон  “Korea Investment & Securities” (Asia) ҮЦК-тай хамтарч манай улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хямд зардлаар татах зорилгоор ажиллахаар болжээ.

Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар боловсруулах, мэргэжлийн инженерүүдийг БНСУ-д сургаж бэлтгэх, уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах ажлыг эрчимжүүлэх боломж бүрдсэн байна.

Тус форумд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон "Эрдэнэс Монгол" нэгдэл, Хөгжлийн банк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна
D
Dulguun
·2025-12-17 10:39

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ
G
Guren News
·2025-12-17 10:36

Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 2.2 хувь нэмэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ
D
Dulguun
·2025-12-16 12:05

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймэр, ослын 38 дуудлага бүртгэгдлээ

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
G
Guren News
·2025-12-16 10:06

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо
B
Byambadalai
·2025-12-15 19:49

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-ны өдрийг Түрэг хэлний бүлгийн өдөр болголоо

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс
G
Guren News
·2025-12-15 15:33

Статистик: Монгол Улсад 2025 онд төрсөн хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно
D
Dulguun
·2025-12-15 14:07

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт болно

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо
G
Guren News
·2025-12-15 14:07

БНСУ-ын виз мэдүүлэх журамд өөрчлөлт орлоо

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
G
Guren News
·2025-12-15 13:01

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо