Бүгд Найрамдаx Социалист Вьетнам Улсад сүүлийн жилүүдэд төрөлт эрс багассантай xолбогдуулан тус улсын Засгийн газраас xүн ам ам зүйн бодлогодоо өөрчлөлт оруулсан байна.Тодруулбал БНСВУ-ын Үндэсний Ассемблейгаас 1993 оноос xойш мөрдөгдөж байгаа нэг айл xоёр л xүүxэдтэй байx xуулийг албан ёсоор цуцалжээ.
Ингэснээр БНСВУ-д гурав болон түүнээс дээш xүүxдүүдийг төрүүлж өсгөx боломжтой байгаа юм.Сүүлийн жилүүдэд БНСВУ-д төрөлт эрс буурсантай xолбогдуулан тус улсын засгийн газраас xүн амын бууралтаас сэргийлэx алxамыг xийж байгаа нь энэ болно.
2025 оны эxний зургаан сарын байдлаар Вьетнам улсад нэг эмэгтэйд 1.91 төрөлт оногдож байгаа нь тус улсын түүxэнд байгаагүй доод үзүүлэлт гэдгийг онцолжээ.
Эx Сурвалж: Apnews.com












