УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд байхдаа 2024 оны 3 дугаар сарын 13-нд “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо”-ны ерөнхийлөгч Ц.Баатарсайханд төрийн зарим чиг үүргийг шилжүүлнэ гэсэн нэрийн доор 6.3 тэрбум төгрөгийг тендерийн шалгаруулалтгүй шилжүүлэн, шууд худалдан авалт хийлгэжээ. “Монголын аялал жуулчлалын холбоо” гэж 34 жил үйл ажиллагаагаа явуулж байсан холбоо байсаар атал “Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо” гэгчийг 2023 онд үүсгэн байгуулж, түүнийхээ ерөнхийлөгчөөр өөрийн баруун гар Ц.Баатарсайханыг томилуулан дээрх 6.3 тэрбум төгрөгийг зувчуулсан байх магадлалтай байна. Ямартаа ч энэ мөнгөний зарцуулалт, үр дүн өнөөдрийг хүртэл тодорхой бус хэвээр.
Мөн сайд байх үед нь өөрийнх нь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан этгээд өнөөдөр Авлигатай тэмцэх газарт шургалан ажиллаж байна. Шалгуулах сувгаа хааж, айдгаа авдартаа хийсэн юм шиг шударга дүр эсгэн УИХ-д заларч байна. Б.Бат-Эрдэнэ 2022 оны 3 дугаар сард сайд болсныхоо 3 хоногийн дараа өөрийн аав Ц.Бат-Өлзийд 50 сая төгрөгийн тендерийг авч өгч байсан түүхтэй. Мөн Цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын хурлыг Монгол Улсад 2026 онд зохион байгуулах эрхийг авч попорсоноор өнөөдөр Монгол Улс энэ олон улсын хурлыг зохион байгуулахын тулд 470 тэрбум төгрөгийг төсөвт суулгахад хүрсэнээс гадна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам энэ хурлын зохион байгуулалтаас өөр төсөв, ажил ярьж чадахгүй хэмжээнд хүрчээ.
Балагтай энэ сайдын баастай мөрийг шалгах цаг болжээ.


