Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трассын бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар нийслэл Улаанбаатар хот, тээвэр логистикийн гол зангилаа бүс болох Хөшигийн хөндийтэй төмөр замаар холбогдож, улс орны эдийн засаг, ачаа тээвэр, логистикийн хөгжилд стратегийн чухал нөлөө үзүүлж, Хөшигийн хөндийд баригдах Хүннү хот, ”Тээвэр логистикийн төв”-ийг барьж байгуулах суурь нөхцөл бүрдэх юм.


