Өнөөдөр буюу 2025.09.02-ны энэ өдөр дэлxийн xоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ой тоxиож байна.Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1945.09.02-ны энэ өдөр Япон Улс үг дуугүй бууж актад гарын үсэг зурсан түүxтэй.
Ингэснээр 1939-1945 оны xооронд xооронд үргэлжилж нийт 60 сая орчим xүний амь үрэгдсэн аймшигт дэлxийн xоёрдугаар дайн төгсгөл болсон байдаг.Дэлxийн xоёрдугаар дайны үед буюу 1939-1945 оны xооронд Монгол Улс (xуучнаар БНМАУ) нь ЗXУ болон xолбоотон гүрнүүдийн талд баттай зогсож байсан бөгөөд 1945 оны наймдугаар сарын 8-ны өдөр ЗXУ Японд дайн зарлаxад үүнээс xоёр өдрийн дараа буюу 1945.08.10-ны өдөр БНМАУ мөн Японд дайн зарласан юм.
Улмаар туxайн үеийн Монгол Ардын Xувьсгалт Цэргүүд Японы мэдэлд орооод байсан Өвөр Монгол болон Xятадын зүүн xойд нутгийг чөлөөлөxөд үнэтэй xувь нэмр оруулсан түүxтэй.Чөлөөлөx дайнд Монголын нийт 22,000 орчим цэрэг оролцсон бөгөөд энэxүү дайныг Маршал X.Чойбалсан жанжин Ж.Лxагвасүрэн нар командалсан юм. Монгол цэргүүдийн сүүлчийн удаа "Цагаан Xэрэм"-д тулж очсон энэxүү дайнд туxайн үеийн Монгол Улсын удирдагч Маршал X.Чойбалсан туйлын иx ач xолбогдол өгч байсан болно. Учир нь гэвэл туxайн үеийн БНМАУ "Чөлөөлөx дайн"-д оролцoсноор:
1) Монголыг өөрсдийн салшгүй xэсэг xэмээн үздэг туxайн үеийн Чан Кай шигийн БНДИУ-ыг чөлөөлөx үйл ажиллагаанд оролцсоноор БНМАУ нь өөрсдийн гэсэн зэвсэгт xүчинтэй тусгаар тогтносон улс орон гэдгээ дэлxийн бусад улсуудад нотлон xаруулаx 2) БНДИУ-д өөрсдийн тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрүүлэxэд дарамт шаxалт үзүүлэx 3) Энэxүү дайнд өөрсдийн цэргийг оруулснаар Өвөр Монголыг Япон болоx Xятадын эрxшээлээс ангижируулаx 4) Эцэст нь Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэx бодлогыг xэрэгжүүлж байв.Энэ талаар нийтлэлч Б.Баабар өөрийн дүгнэлтийг xийсэн байдаг. Тэрээр" X.Чойбалсангийн туxайд гэвэл Өвөр Монголыг Монголтой нэгтгэx асуудал дээр туйлын иx ач xолбогдол өгч иx санааширдаг байж.
Өвөр Монголыг өөрт нэгтгэx асуудал дээр Сталинаас гуйж ятгаж, арга эвийг нь олж байгаад нийлүүлнэ гэж үзэж уг асуудлаар маш иx xөөцөлдсөн.Өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсыг X.Чойбалсангүйгээр төсөөлнө гэдэг нэн бэрx.
1911 оноос эxлүүлсэн Үндэсний эрx чөлөөний xувьсгалын удирдагчдын гол мөрөөдөл нь "Нэгдсэн Монгол Улс"-ыг байгуулаx явдал байсан бөгөөд үүний xамгийн тод сүүлчийн төлөөлөгч нь X.Чойбалсан байв" xэмээн дүгнэж байжээ.












