
View: (0) 2025-06-19Монгол банкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж тэтгэврийн зээлийн өр орлогын харьцааг 50:50 болгох шийдвэр гарсан юм.

2022 онд тэтгэврийн нийт зээл 500 тэрбум төгрөг байсан бол одоо 1.8 их наяд төгрөгт хүрсэн учир Төв банк зохицуулах шаардлагатай гэж үзэн, амьжиргааны баталгаажих доод түвшинтэй тэнцэх мөнгийг ахмадуудад заавал үлдээх шийдвэр гаргасан. Тэгвэл ахмадууд энэ шийдвэрийг эсэргүүцэн тайван жагсаал зарлаад байна.
- Ахмадын яриа
Асуулт1: Өнөөдрийн энэ жагсаалд оролцож байгаа шалтгаан
Тэтгэврийн зээлийг буцааж хивэнд нь оруулаасай л гэж шаардлага тавьж хүсэж сууна даа.
Асуулт2: Тэтгэврийн зээл 50%-
ар олгож байгаа нь өнөөгийн таны амьдралд хүрэлцэж байна уу? Хүрэлцэхгүй байна. 100%-р зээл өгдөг байх үед арай хэрэглээнд хүрдэг байсан. Одоо 50% яагаад ч нэмэр болохооргүй түвшинд байгаад байгаа нь үнэхээр хэцүү байна. Эм тангаа ч авах хэцүү болсон. Хүүгээс хүү бодогдоод авсан зээл хаанаа ч үгүй дуусаж байна.
Асуулт3: Тэтгэврийн зээлийг хуучин
хивэнд нь
оруулбал таны амьдралд хэр нөлөө үзүүлэх вэ?
Ядаж л орлогоо нэмэгдүүлэх жижиг худалдаа наймаа хийж 5, 10% орлогоо нэмэгдүүлэх нөхцөл үүснэ. Зуны цагт аймаг сумаар аялах, гэх мэт хэрэгцээг хангана.
Тэтгэврийн зээлийн шинэ зохицуулалт нь ахмад настнуудын амьжиргаанд сөргөөр нөлөөлж, өдөр тутмын хэрэгцээг хангахад хүндрэл учруулж буйг тэдний байр суурь илтгэж байна. Иймд холбогдох байгууллагууд бодит нөхцөл байдалд тулгуурласан, ахмадын хэрэгцээнд нийцсэн шийдвэр гаргах шаардлагатай гэж үзэж байна.