Арменийн ерөнхийлөгч асан авлигын хэрэгт холбогджээ

331
Арменийн ерөнхийлөгч асан авлигын хэрэгт холбогджээ
ЕРЕВАН, 2025 оны долоодугаар сарын 3 /DW/. Армени улсын ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль авсан, хууль бусаар бизнесийн үйл ажиллагаа эрхэлсэн хэрэгт буруутган тус улсын Авлигатай тэмцэх хороо шалгаж байгаа тухай Armenpress агентлаг мягмар гарагт мэдээлжээ. Саргсян 2000-2008 онд Батлан хамгаалахын сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж байхдаа хууль бусаар бизнес эрхэлж байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоосон байна. Ингэхдээ өөрийн албан тушаалын байдлыг ашиглан, итгэмжит хүмүүсээрээ дамжуулан арилжааны компаниудыг байгуулж, тэдгээрийг удирдахад оролцож байжээ. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалт татах нэрийдлээр өөрийн сайн танил М.Б болон түүний эзэмшил дэх компанийг ашиглан Арарат мужийн Суренаван тосгонд битумын үйлдвэр барьсан байна. Ингээд 2006 онд компани байгуулагдах үед хувьцааных нь 50 хувийг М.Б, үлдсэн 50 хувийг Кипрт бүртгэлтэй Оросын хоёр компани эзэмшихээр болсон байна. Хэсэг хугацааны дараа С.Саргсян өөрийн танил М.Б-д хандан, хувьцааныхаа 22,5 хувийг өөрийнх нь хамаатан болон Арменийн хоёр дахь ерөнхийлөгч Левон Кочаряны хүүгийн хамтран байгуулсан компанид шилжүүлэхийг шаардсан байна. 2008 онд хувьцааг уг компанид албан ёсоор худалджээ. Дараа нь Саргсян хоёр дахь ерөнхийлөгчийн хүүд 6 сая доллар шилжүүлэн өгөхийг шаардсан бөгөөд уг мөнгийг хуурамч зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн байна. Одоогоор урьдчилсан мөрдөн байцаалт дуусч, Саргсяны хэргийг Арменийн Авилгын хэргийн дагнасан шүүхэд шилжүүлсэн тухай Newsarmenia.am цахим хуудсанд мэдээлжээ. Б.Адъяахүү
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд