УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр товын дагуу хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар АН-ынхан ёс зүйн асуудлаар тавьсан шаардлагынхаа талаар дахин хэлэлцэх аж. Учир нь, тус намын бүлэг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригийн хуралдаанаараа Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйхаас нааш АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй, улс төрийн ямарваа нэгэн арга хэмжээнд оролцохгүй гэдгээ мэдэгдэн гурав хоногийн завсарлага авсан ч энэ хугацаа хэдийнэ дууссан. Хуваарийн дагуу ирэх пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралдах бөгөөд АН-ын бүлэг энэ долоо хоногт хэрхэх эсэхээ өнөөдөр шийдэх юм байна.







