АН: Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихжээ

358
АН: Ерөнхий сайд УИХ-ын толгой дээр гараад суучихжээ

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж,  гарсан шийдвэрийн талаар танилцууллаа.

АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Төрийн өмчит компаниудын орон тоог нэмж, бүтэц данхайж байгаа асуудлыг АН-ын бүлгийн хурлаар ярилаа. АН сонгуулийн өмнө хэлж байсан Монголын төр аль болох цомхон бүтцээр, үр дүнтэй ажиллах ёстой гэж.  Төсөв түүхэн дээд хэмжээнд тэлж байна. Яг хэдэн хүнийг яаж томилсон гэдэг мэдээлэл бидэнд одоогоор алга. Энд зөвхөн томилгоо ярихаас илүү системээр нь өөрчлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Үндсэн хуулийн дагуу бол УИХ төрийн гол шийдвэрийг гаргах ноён нуруу байх ёстой. Гэхдээ харагдахгүй л болохоос биш бид өнгөрсөн 30 жилд ухралт хийжээ. УИХ-ын толгой дээр Ерөнхий сайд гараад суучихжээ. Тэрбээр "Ерөнхий сайд УИХ-ын өмнө ажлаа хариуцдаг" гэсэн зарчмыг эвдэж байна. УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд хуралдааны "толгой" дээр гарч суудаг нэг ч парламентын засаглалтай орон байхгүй. Тиймээс бид чуулганы танхимд Ерөнхий сайд 126 гишүүдийн нэг учраас бусад гишүүний дунд суух ёстой гэдэг хуулийн төсөл өргөн барих гэж байна.

Төрийн албаны чиг үүрэг давхардуулсан асуудлаар С.Цэнгүүн гишүүн судалгаа хийж, сая бүлгийн хуралд танилцуулсан. Давхардсан орон тоог алга болгох, хуулиас давсан хэм хэмжээг цэгцлэх асуудлыг сууриар нь, эрхзүйн хүрээнд нь шийдэх ёстой. Төр аль болох цомхон улс оронд дарамтгүйгээр ажиллах ёстой. Сонирхлын зөрчилгүйгээр үр ашигтай ажилладаг байх ёстой. Дэгийг улам нарийн болгох хэрэгтэй гэдэгт хуулийн төсөл боловсруулаад яваа. Удахгүй УИХ-д өргөн барина гэлээ.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Э.Бат-Үүл: Манай намын бүлэг сэрэмжтэй байх хэрэгтэй!
a
admin
·2025-05-29 10:39

Э.Бат-Үүл: Манай намын бүлэг сэрэмжтэй байх хэрэгтэй!

“Огцрох амархан” жагсаал өнгөө хувирган Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийнх болж хувирлаа
a
admin
·2025-05-26 14:47

“Огцрох амархан” жагсаал өнгөө хувирган Л.Оюун-Эрдэнийг дэмжигчдийнх болж хувирлаа

Х.Тэмүүжин: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэх гарын үсэг зуруулснаас улс төр өрнөчихлөө
a
admin
·2025-05-26 11:52

Х.Тэмүүжин: Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй гэх гарын үсэг зуруулснаас улс төр өрнөчихлөө

АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ
a
admin
·2025-05-19 12:40

АН-ын гишүүд хамтарсан Засгийн газраас гарах шаардлага хүргүүллээ

Л.Оюун-Эрдэнэ: Та нар миний итгэл үнэмшил, тэмцэл, үзлийг зогсоож чадахгүй. Битгий горьд!
a
admin
·2025-05-17 16:39

Л.Оюун-Эрдэнэ: Та нар миний итгэл үнэмшил, тэмцэл, үзлийг зогсоож чадахгүй. Битгий горьд!

Л.Оюун-Эрдэнэ:Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилтыг хангах, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдлээ
a
admin
·2025-05-14 11:30

Л.Оюун-Эрдэнэ:Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүрэх Засгийн газрын зорилтыг хангах, эдийн засаг тэлэх нөхцөл бүрдлээ

АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцох эсэхээ өнөөдөр зөвшилцөж, шийднэ
a
admin
·2025-05-05 09:33

АН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцох эсэхээ өнөөдөр зөвшилцөж, шийднэ

АН-ынхны цаг үеэ мэдрээгүй улстөржилт
a
admin
·2025-05-02 11:17

АН-ынхны цаг үеэ мэдрээгүй улстөржилт

Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол АН УИХ-ын чуулганыг бойкотлон эсэргүүцлээ илэрхийлнэ
a
admin
·2025-04-30 10:51

Ерөнхий сайд уучлалт гуйхгүй бол АН УИХ-ын чуулганыг бойкотлон эсэргүүцлээ илэрхийлнэ

Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрч, 1,4 их наядын зардал хэмнэсэн
a
admin
·2025-04-24 13:10

Л.Оюун-Эрдэнэ: “E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрч, 1,4 их наядын зардал хэмнэсэн