АНУ-ын 50 мужийн 29 мужид эдгээр өдрүүдэд хэт халж, хүний амь нас эрсдэж ч магадгүйг цаг уурчид сэрэмжлүүлжээ. Тухайлбал, Нью-Йорк, Юта, Мичел зэрэг хотод температур цельсийн 40 хэмд хүрсэн байна. Цаашлаад Чикаго, Канзас, Сэнт Луйс, Детроит, Питтсбург, Филадельфиа, Вашингтон, Нью-Йорк хотод хэт халуунаас сэрэмжлүүлэх аюулын дохио асаасан байна. Нью-Йорк хотод гэхэд л 2012 оноос хойш анх удаа агаарын температур 37.8 хэмд хүрсэн бөгөөд Америкийн төвийн бүсээр агаарын температур цельсийн 46 хэмд хүрч болзошгүйг сэрэмжлүүлсээр байна.












