АНУ-ын холбооны шүүх Ерөнхийлөгч Дональд Трампын татвар ногдуулах шийдвэрт хориг тавьсан нь Цагаан ордны эдийн засгийн бодлогод томоохон цохилт боллоо. Тус шүүхийн тайлбараар АНУ-ын Үндсэн хууль нь Конгресст бусад улстай хийх худалдааг зохицуулах онцгой эрх мэдлийг олгодог бөгөөд энэ нь Ерөнхийлөгчийн онцгой байдлын эрх мэдлээс үл хамаарах юм. Гурван шүүгчийн бүрэлдэхүүн Трампын нэгдүгээр сараас хойш гаргасан тарифын татвар тогтоох зарлигийг бүрмөсөн хориглох шийдвэр гаргахдаа Конгрессын эрх мэдэл эдийн засгийг хамгаалахад чиглэсэн Ерөнхийлөгчийн шийдвэрээр хязгаарлагдахгүй гэж үзжээ. Шүүгчид мөн Трампын засаг захиргаанд 10 хоногийн дотор байнгын хоригийг тусгасан шинэ зарлиг гаргахыг үүрэг болгожээ.
Iүүхийн шийдвэрээс хэдхэн минутын дараа Д.Трампын засаг захиргаа давж заалдахаа мэдэгдлээ.





