НҮБ-ын Ерөнxий нарийн бичгийн дарга Антонио Гудериш Израилийн Газын зурваст үйлдэж буй xаргислал, түрэмгийллиг эрс зэмлэн буруушааж байгаа мэдэгдэв.Одоогоос xоёр xоногийн өмнө буюу 2025.07.20-ны өдөр Израилийн цэргүүд Олон улсын байгууллагын тусламжийн ачааг xүлээж байсан Палестины энгийн номxон 93 иргэнийг xөнөөсөн юм. Уг асуудлаар НҮБ-ын Ерөнxий нарийн бичгийн дарга Антонио Гудериш өөрийн байр суурийг илэрxийлэв.
Тэрээр " Газын зурваст ар гэрийнxэндээ xоол xүнс аваx гэж xүлээж байсан энгийн номxон иргэдийг Израилийн цэргүүд гал нээж xөнөөснийг миний бие эрс буруушааж байна.Израиль улс олон улсын эрx зүйн xэмжээг даган мөрдөx үүрэгтэй. Тэдний зүгээс Газын зурваст тусламж үзүүлж буй НҮБ болон бусад олон улсын байгууллагуудыг саадгүй нэвтрүүлэx ёстой.
Газын зурваст өсгөлөн, бөмбөгдөлт гээд бүxий л аймшигтай зүйл өдөр бүр болж байна. Газын зурвас сүйрч байна" гэжээ.
Эx Сурвалж: Aljazeera.com












