Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

232
Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай̆ хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулж байна. Гишүүдийн 74.1 хувийн саналаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг дэмжлээ.    Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: -Миний санал тооцогдоогүй тул, санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураах горимын санал гаргаж байна. -УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -Горимын санал гаргахгүй гэж удаа дараа ярьдаг. Яг санал хураахад ингээд асуудал үүсгээд байх юм. Үүнийг иргэд шүүмжлээд байгаа шүү дээ. Ажилдаа жоохон хариуцлагатай бай. Энэ бол аравхан секунд анхаарлаа төвлөрүүлэх асуудал шүү гишүүд ээ. Баасанжаргал гишүүний гаргасан горимын саналаар нэг удаа санал хураалт явуулъя. Санал хураалтыг хүчингүй болгох горимын саналаар дахин санал хураалт явуулж гишүүдийн 75.9 хувийн саналаар Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарт анхны хуулийн хуулийн төслөө санаачилж, батлуулсанд баяр хүргэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: -Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанд 70 гишүүн бүртгэгдэж, ирц 55.6 хувьтай байна. Өнөөдрийн хуралдаанаар, 1.Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батална; 2.Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/; 3.Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/; 4.Баталсан хуулийн эцсийн найруулгыг сонсоно.
Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
B
Byambadalai
·2025-12-17 10:11

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
G
Guren News
·2025-12-17 09:40

Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана
B
Byambadalai
·2025-12-16 15:11

Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг түлхүү ашиглана

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ
G
Guren News
·2025-12-16 13:39

ТББХ: Сонгуулийн ерөнхий хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжлээ

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ
B
Byambadalai
·2025-12-16 09:49

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг УИХ-ын дарга Н.Учралд өргөн мэдүүллээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно
G
Guren News
·2025-12-16 09:29

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
G
Guren News
·2025-12-15 12:33

Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ
B
Byambadalai
·2025-12-15 10:38

Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг 2026–2027 онд хэрэгжүүлнэ

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо
D
Dulguun
·2025-12-15 10:17

ХҮН намын 10 жилийн ойн хурлаар шинэ стратеги, шинэ бодлого тодорхойллоо