Айдас хүйдэстэй Хотын дарга Х.Нямбаатар та ажлаа хийнэ үү!

372
Айдас хүйдэстэй Хотын дарга Х.Нямбаатар та ажлаа хийнэ үү!

Нийслэл хотын иргэд Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхээ ноцтойгоор зөрчүүлээд байна.  Явган хүний замаараа тайван аажуу алхах эрхгүй, ардаас хажуугаас хаанаас гэнэт гарч ирээд скүтэр, цахилгаан суррон, мопед нь дайрчих бол гэсэн айдас түгшүүртэйгээр алхах болсон. Урин дулаан цагт, цагаа хэмнэх гэж залуус скүтэр, мото унах нь тэдний эрх ч  гэлээ Хотын дарга зохицуулалт хийхгүй бол энэ төрлийн осол, гэмтлийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна.  Сум шиг шунгинан орж ирэх скүтэр, цахилгаан сурронд мөргүүлэн эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирох тохиолдлыг нийслэлчүүд байнга харж, сонсож байгаа ч яг үнэндээ яахаа ч мэдэхгүй. Арга ядахдаа Хотын дарга Х.Нямбаатарт л хандаж байна.  "Замын цагдаа"-гийн гэдгээрээ танигдсан хурандаа С.Энхтөр "Явган хүний замаараа явж байсан хүн скүтэрт дайруулаад  үхэл амьдралын зааг дээр байна, яг өнөөдөр" хэмээлээ. Цаашлаад нялх хүүхдийг алхаж ядаж явахад нь цементэн зам дээр скүтэрээр савчиж, гэмтлийн эмнэлэгт өвдөгнөөс доош эрхтэн шагайгаа зүсүүлсэн хүмүүс ирдэг болж. Өнөөдөр маргааш та биднийг, таны хүүхэд, ээж аавыг явган хүний замаар зүв зүгээр явж байхад хэн нэгэн араас чинь хага савж ална, ямар ч баталгаа байхгүй нээрээ шүү.

Суронтой хүүхдүүд хаа сайгүй сүлжиж, ар дугуйн дээрээ босгож, осолдож гэмтэж байна.

Хэдэн сошиалчид л бичиж байна. Төрийн байгууллагууд, энэ бизнесийг эрхлэгчид таг. Тэд манай скүтэрийг ингэж эвдсэн байна, төдийг хугалсан бна, амбартаа цоожилсон байна л гэж ярихаас биш тэдэнд хүний эрүүл мэнд амь нас огт падлийгүй. Иргэдэд явган хүний замаар явахдаа араас сум шиг ирэх скүтэр, суроныг анхаараарай гэлтэй биш, бүх явган хүний айдас болчихлоо.Ххотын дарга Х.Нямбаатар яаралтай арга хэмжээ авмаар байна хэмээн уриалав.

Үнэндээ энэ хотод аюулгүй байдлын баталгаа үгүй болсон. Гарцаараа ногоон гэрлээр гарч явсан хүүхэд, том хүнийг дайрна, явган замаар явж байсан явган зорчигчийг скүтэр, сурронтой залуус мөргөж гэмтээнэ, явган хүний зам нь эмтэрсэн, хагарсан тул эвгүй гишгээд шагайгаа гэмтээнэ,   барьж буй барилга алхам тутамд таарна. Доогуур нь явахад дээрээс юу унаж ирэхийг таашгүй, салхи шуургатай өдөр ч хаанаас юу нисэж ирэхийг мэдэхгүй. Ийм л хотод бид өнөөдөр сэтгэл түгшин, айдас хүйдэстэйгээр амьдарч байна. Түүний оронд түгжрэлдээ цагаа баран явах нь аюулгүй талаасаа арай дээр санагдана. Айдас хүйдэстэй хотын дарга аа! Хэзээ бид тайван амгалан орчинд тааваараа хотынхоо гудамжаар алхдаг болох вэ?

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Х.Нямбаатар: Шинэ тойрог зам, Туулын хурдны замаар зорчиход өдөрт 5000 төгрөгийн хураамж авна
a
admin
·2025-07-09 12:01

Х.Нямбаатар: Шинэ тойрог зам, Туулын хурдны замаар зорчиход өдөрт 5000 төгрөгийн хураамж авна

Хотын даргаас ч дээгүүр эрх мэдэлтэй З.Төмөртөмөө “Гартаам атаг” ХХК-ийн “нууц ноёнтон” уу?
a
admin
·2025-06-26 12:23

Хотын даргаас ч дээгүүр эрх мэдэлтэй З.Төмөртөмөө “Гартаам атаг” ХХК-ийн “нууц ноёнтон” уу?

Эвдрэлгүй хуучин хавтанг гэр хороололд тавина
a
admin
·2025-05-29 17:04

Эвдрэлгүй хуучин хавтанг гэр хороололд тавина

Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна
a
admin
·2025-05-20 11:46

Х.Нямбаатар Төв талбайд зассан асруудаа хэрхэн буулгах хаана хураахаа мэдэхгүй сууна

Х.НЯМБААТАР: Туулын замын тендерт маргаан үүсэхгүй бол ирэх зургаадугаар сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ
a
admin
·2025-05-18 12:10

Х.НЯМБААТАР: Туулын замын тендерт маргаан үүсэхгүй бол ирэх зургаадугаар сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

Э.Бат-ҮҮл: Х.Нямбаатар Улаанбаатарыг минь Хятадын үл хөдлөх хөрөнгийн  зах зээл болгох гэж байгаа нь ямар гаслантай  тэнэглэл вэ?
a
admin
·2025-05-07 12:28

Э.Бат-ҮҮл: Х.Нямбаатар Улаанбаатарыг минь Хятадын үл хөдлөх хөрөнгийн  зах зээл болгох гэж байгаа нь ямар гаслантай  тэнэглэл вэ?

С.Жавхлангийн Дархан хот, Ж.Ганбаатарын Баянгол хот, Х.Нямбаатарын Сонгинхайрхан хотын иргэн болоход та бэлэн үү?
a
admin
·2025-05-06 11:27

С.Жавхлангийн Дархан хот, Ж.Ганбаатарын Баянгол хот, Х.Нямбаатарын Сонгинхайрхан хотын иргэн болоход та бэлэн үү?

“Гэгээнтэн” цогцолборын хавтангууд автомашин дээр унажээ
a
admin
·2025-05-04 12:09

“Гэгээнтэн” цогцолборын хавтангууд автомашин дээр унажээ