АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр гэнэт нэмсэн нь үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй

504
АИ-92 шатахууны үнийг литр тутамд 200 төгрөгөөр гэнэт нэмсэн нь үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлтэй

Өчигдөр буюу баасан гарагийн  оройноос АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ. Шатахуун түгээх станцуудад автомашины дараалал үүсч, шатахууны үнэ нэмсэн шалтгаанаа  авто колонкууд "Дэрэээс" гэдгээс өөрөөр тайлбарлаж чадахгүй байлаа.  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөхөөс АИ-92  шатахууны үнийг 200  төгрөгөөр нэм гэсэн үүрэг өгч, угаас алдагдалтай байсан шатахуун импоргтлогч компаниуд алгаа ташин хүлээн авсан гэсэн мэдээлэл байна. Энэ нь Засгийн газрыг унагахтай зэрэгцэн хийж буй акц уу, эс бөгөөс цаг үетэй давхардан ийм шалтаг шалтгаан үүсэв үү гэдэг нь тодорхойгүй байна.

Иргэдийн амьдрал ямар байгаа билээ. Харин өнөөдрөөс шатахуун үнийг дагасан үнийн хөөрөгдөл газар авч, бүхий л зүйлийн үнэ нэмэгдэнэ. Энэ бол бичигдээгүй хууль юм. Шатахуунгүй бизнес гэж үгүй. Талх, нарийн боов гээд өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүн, такси үйлчилгээ гээд үнэ нэмэгдэнэ. Энэ нь үйлдвэрлэгчид болоод хэрэглэгчдийн нуруун дээр л ирнэ.  Засгийн газрыг унагахтай зэрэгцэн шатахууны үнийг литр тутамд нь 50-60 бус бүр 200 төгрөгөөр гэнэт нэмж байгаа нь  асуудлыг өөр тийш хандуулах заль гэдгийг улстөрчид хэлж байна.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

АҮЭБЯ: ОХУ-ын шатахууны хориг Монгол Улсад хамаарахгүй
a
admin
·2025-07-29 16:11

АҮЭБЯ: ОХУ-ын шатахууны хориг Монгол Улсад хамаарахгүй