Австри улсын Ерөнхийлөгчийн айлчлал албан ёсоор эхэллээ

376
Австри улсын Ерөнхийлөгчийн айлчлал албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд найрамдах Австри улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен Монгол Улсад айлчилж байна. Түүнийг Сүхбаатарын талбайд угтан авснаар айлчлал өнөөдөр албан ёсоор эхэллээ.

Айлчлал энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд айлчлалын үеэр Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх зэрэг даян дэлхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хамтын хувь нэмрээ оруулах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зэрэг чиглэлээр ярилцана.

Мөн Монгол-Австрийн Хамтарсан тунхаглал болон харилцаа, хамтын ажиллагааг нийгмийн хамгаалал, санхүү, ашигт малтмал, шинжлэх ухаан, соёл, урлаг зэрэг салбарт гүнзгийрүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгөх аж. Монгол Улс, Бүгд найрамдах Австри улсын хооронд 1963 оны долоодугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Бүгд найрамдах Австри улсын Төрийн тэргүүн манай улсад анх удаа айлчилж байгаа нь энэ юм.

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тажикистан улсад хийх айлчлал эхэллээ
a
admin
·2025-07-24 10:38

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тажикистан улсад хийх айлчлал эхэллээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа
a
admin
·2025-07-22 09:53

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Жапаров нар “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоосноо зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
a
admin
·2025-07-21 13:59

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
a
admin
·2025-07-13 23:44

Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, эрхэм дээд хатан Масако нарын Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
a
admin
·2025-06-02 22:28

Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ
a
admin
·2025-06-02 12:13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч өнөөдөр газардаж, айлчлалаа маргааш эхлүүлнэ
a
admin
·2025-05-25 11:56

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч өнөөдөр газардаж, айлчлалаа маргааш эхлүүлнэ