Австри: Буутай этгээд сургуульд гал нээж, 11 хүн нас барав

310
Австри: Буутай этгээд сургуульд гал нээж, 11 хүн нас барав
Австрийн орчин цагийн түүхэн дэх хамгийн аймшигт галт зэвсгийн халдлага Мягмар гаригт болжээ. Тодруулбал, Австрийн хоёр дахь том хот Гразын нэгэн  сургуульд буутай этгээд гал нээж, 11 хүний амиа алдав.
Халдлага болох үед өглөөний ээлжийн ангиуд хичээллэж байжээ. Зарим хүүхэд төгсөлтийн шалгалтаа өгч байв.
Цагдаа нар 17 минутын дотор нөхцөл байдлыг хяналтдаа авчээ. Эхэндээ зургаан эмэгтэй, гурван эрэгтэй буюу нийт есөн хүн нас барсан байсан. Гэвч хэдэн цагийн дараа дахин нэг эмэгтэй эмнэлэгт нас баржээ. Арван нэг дэх хүн нь буутай иргэн өөрөө юм. 21 настай Австрийн иргэн тэрээр өөрийгөө хороожээ. Тэрээр тус сургуульд сурч байсан бөгөөд хэзээ ч төгсөлтийн шалгалтдаа тэнцэж байгаагүй, дээрэлхэлтийн бай болж байсан гэж өөрийгөө хэлсэн байдаг.

Граз нь зохион байгуулалт, хяналт сайтай, нам гүм, үзэсгэлэнтэй хот. Гэвч ийм хотод аймшигт халдлага гарсан нь олныг цочроолоо.

Энэ талаар Австрийн ерөнхийлөгч Александр Ван дер Беллен хэлэхдээ "Энэ аймшигийг үгээр илэрхийлэх аргагүй. Граз хотын сургуульд болсон явдал манай хотын зүрхэнд сум зоов. Өмнө нь бүтэн амьдрал хүлээж байсан залуу хүмүүс шүү дээ. Нэг багш нь тэднийг замчлан явлаа. Үлдэж хоцорсон аав, ээж, эмээ, өвөө, ах дүү, найз нөхдийнх нь уй гашууг юу ч хөнгөвчилж чадахгүй" гэв.

Аймшигт халдлагатай холбоотойгоор Австри даяар гурван өдрийн гашуудал зарлалаа. Вена дахь ерөнхийлөгчийн ордны гадаах тугийг хагас бөхийлгөнө.

Австрит сургуулийн халдлага болж байсан тохиолдол тун цөөн. Сүүлийн жилүүдэд тод тэмдэглэгдэн үлдсэн дөрвөн халдлага байдаг нь 1993, 1997, 2012, 2018 онууд юм. Эдгээр нь олон хүний амь хохирсон хэрэг байгаагүй. Харин 2020 онд Вена хотод болсон галт зэвсэгтэй халдлагаар дөрвөн хүн нас барж, 22 хүн гэмтэж бэртэж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Шинэ мэдээ
Их уншигдсэн

Холбоотой мэдээ

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
D
Dulguun
·2025-12-16 17:19

Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно
D
Dulguun
·2025-12-16 15:08

Өнөөдөр “The Best FIFA Football Awards” 2025 наадмын шилдгүүд тодорно

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа
G
Guren News
·2025-12-16 14:05

Хосе Антонио Каст Чилийн ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ
D
Dulguun
·2025-12-15 10:49

Дональд Трамп “ISIS” бүлэглэлийн эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 
D
Dulguun
·2025-12-12 12:24

Украины арми Каспийн тэнгис дэх Оросын газрын тосны байгууламжид цохилт өглөө 

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна
D
Dulguun
·2025-12-11 15:59

Газын зурвасын 760 гаруй хоргодох байранд 850 мянга орчим оршин суугч үерийн аюулд нэрвэгдэж болзошгүй байна

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно
B
Byambadalai
·2025-12-11 14:57

АНУ “Трамп Голд Кард” нэртэй шинэ визний.scheme нэвтрүүлж, 1 сая ам.доллараар шуурхай оршин суух эрх олгоно

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
D
Dulguun
·2025-12-11 14:42

Лондон дахь Александра ордонд 2026 оны PDC Дартсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
D
Dulguun
·2025-12-11 12:19

Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд
G
Guren News
·2025-12-11 11:16

БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд